Шууд Chart

Коронавирусний илрүүлэг шинжилгээнд 125011 иргэн хамрагджээ

2020-12-05 15:19:11

Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд 70 мянга гаруй өрхийг сонгож өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг өнөөдрөөс /2020.12.05/ эхлэн зохион байгуулж байна. Иргэдийг шинжилгээнд хамруулахдаа өвчлөл гарсан хороод болон эрсдэл өндөр хорооноос тандалт хийх зорилгоор хамруулах юм.

Коронавирусний өвчлөл өндөр байгаа Баянзүрх, Баянгол дүүргүүдэд 20 мянга, Сонгинохайрхан  дүүрэгт 13 мянга, Хан-Уул дүүрэгт 6000, Сүхбаатар  дүүрэгт 4500, Чингэлтэй дүүрэгт 3000, Багануур дүүрэгт 2000, Налайх дүүрэгт 1000, Багахангай дүүрэгт 500 өрхийг сонгож шинжилгээнд хамруулах төлөвлөгөө гаргасан. Энэхүү ажлыг дүүргийн онцгой комисс, хороо, өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 12000 мянга гаруй хүн уг шинжилгээнд хамрагдлаа.

Нийслэлд коронавирус илэрснээс хойш өнөөдрийн байдлаар шинжилгээний 63 төвд 125011 хүн шинжилгээнд хамрагдсан байна.


Коронавирусний илрүүлэг шинжилгээнд 125011 иргэн хамрагджээ  
Үзсэн: 464 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй