Шууд Chart

Дуучин Ким Кардашиан Арменид нэг сая ам.доллар хандивлажээ

2020-12-05 16:22:26

Реалити шоуны, дуучин Ким Кардашиан Арменид нэг сая ам.доллар хандивлажээ. Тэрбээр аав талаас армен гаралтай бөгөөд инстаграм хуудсаараа дамжуулан дагагчдаа ч хандивт нэгдэж, хандивын үйл ажиллагаагаа амжилттай болгохыг уриалсан байна.

Ким Кардашиан Армен болон Арцахт болж байгаа мөргөлдөөний талаар олон хүнтэй ярилцсан бөгөөд хямралыг цаашид үргэлжлүүлж болохгүй гэжээ.

Түүний ийнхүү хандив өргөснийг хүмүүс өндрөөр үнэлж, эерэг сэтгэгдэл үлдээж байгаа аж.

Хэдэн ч төгрөг цугласан бай дайны халуун цэгт байгаа хүмүүст зориулж хүмүүнлэгийн тусламж үзүүлэх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Ким Кардашиан Арменид нэг сая ам.доллар хандивлажээ  
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй