Шууд Chart

Оюутны Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монголын эмэгтэй баг түрүүллээ

2020-12-28 12:25:55

Азийн оюутны спортын холбоо, Азийн шатрын холбоо, Иран улсын оюутны спортын холбоо хамтран Оюутны Ази тивийн аварга шалгаруулах шатрын онлайн тэмцээнийг энэ сарын 14-29-нд www.chess.com сайтаар зохион байгуулж байна.

Энэ сарын 15-17-нд болсон Ази тивийн 11 орны 37 оюутан шатарчин оролцсон тус тэмцээний эмэгтэй ангилалд хувийн дүнгээр “Мон-Алтиус” сургуулийн оюутан, ДШХМ Э.Хулан рапид төрөлд Швейцарь сиcтемээр 9 өргийн тоглолтоос 7,5 оноотой тэргүүлж, Индонез улсын тамирчин, ОУМ Нур Абида Шанти, МУИС-ийн оюутан, ДШХДМ Т.Номиндалай нар 7 оноотой удаалж, Т.Номиндалай хоорондын тоглолтод хожигдсон үзүүлэлтээ гуравдугаар байр эзэлсэн билээ. Мөн улс бүрийн хамгийн сайн тоглосон гурван оюутан шатарчны нийлбэр дүнгээр эмэгтэй багийн төрөлд ДШХМ Б.Ану ахлагчтай Монгол Улсын баг түрүүлж, Индонез болон Иран улсын оюутан баг, тамирчид удаалсан.

Тэгвэл Ази тивийн 13 орны 48 оюутан шатарчин оролцож буй тус тэмцээний эрэгтэй ангилал энэ сарын 27-29-нд үргэлжлэх бөгөөд эхний гурван өргийн дараах байдлаар Монгол Улсын оюутны эрэгтэй багийн гишүүн, Үндэсний шигшээ багийн тамирчин, МУИС-ийн оюутан,



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Оюутны Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монголын эмэгтэй баг түрүүллээ  
Үзсэн: 1281 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй