Шууд Chart

Хархорум хот 800 жилийн дараа дахин “сүндэрлэнэ”

2020-12-28 13:59:59

Их Монгол улсын нийслэл, XIII зууны үед Ази-Европ, Араб дахины аянчин жуулчин, албаны түшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг өөртөө даллан дуудсан дэлхийн соёл ирг‎эншлийг холбогч хотын үүргийг гүйцэтгэж байсан Хархорум хотыг виртуал орчинд “Youtube” сувгаар үнэ төлбөргүй хүлээн авч үзэж цаг хугацааны 360 хэмийн аялал хийх боломжтой болжээ.

Тодруулбал, энэ төслийн гүйцэтгэгчээр МУИС, Дижитал солюшнс, санхүүжүүлэгчээр Шинжлэх ухаан, технологийн сан, Рио тинто Монгол ажиллаж байна. Мөн дэмжигч байгууллагаар БШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл, Монгол костюмс, Хархорум музей, Түмэн хишигтэн, Окурус, Монгол судлалын хүрээлэн, Эф Дабл Юү Медиа ажиллаж үндэсний өв, түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо үлдээх зорилгоор археологийн олдвор, түүхэн баримтад үндэслэн эртний Хархорум хотын өнгө төрхийг орчин үеийн виртуал технологиор бүтээжээ.

Эрхэм уншигч та бүхэн “Виртуал Хархорум” бүтээлийг өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизээр 19:00 цагаас, мөн маргааш буюу энэ сарын 29-нд 19:00 цагаас Virtual Kharakhorum ютүб сувгаар хүлээн авч үзэх боломжтой.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хархорум хот 800 жилийн дараа дахин “сүндэрлэнэ”  
Үзсэн: 1327 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй