Шууд Chart

Улсын цолны болзол хангасан уяачдын материалыг хүлээн авч эхэлжээ

2021-01-11 12:29:15

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6 дэх зүйлд заасны дагуу Монгол Улсын алдарт, манлай, тод манлай уяач цолны болзол хангасан уяачдын материалыг өнөөдрөөс авч эхэлж байгаа аж.

Тус материалыг энэ сарын 25 хүртэл ММСУХ-ны ажлын албанд хүлээн авч байгаа гэнэ.

Иймд цолны материал ирүүлэх иргэдийг улсын цол хүртэх, одон медалиар шагнуулах анкет, улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь ямар амжилт гаргасан болохыг он цагийн дарааллаар жагсаан бичих шаардлагатай юм байна.

Мөн түрүүлж, айрагдсан морьдынхоо өргөмжлөлийг нотариатаар батлуулж ирүүлэх аж

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын цолны болзол хангасан уяачдын материалыг хүлээн авч эхэлжээ  
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй