Шууд Chart

Сэлэнгэ аймагт эмчлэгдэж байсан 7 иргэн эдгэрч, сувиллын хяналтад шилжлээ

2021-01-12 12:28:01

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт эмчлэгдэж байсан 7 иргэн бүрэн эдгэрч бүгд сувиллын хяналтад шилжжээ. Ингээд халдвар авсан 217 иргэн эдгэж, сувиллын болон гэрийн хяналтад бүрэн гараад байна.

Эдгэрсэн иргэддээ болон аймгийн хэмжээнд хяналт, тандалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Сэлэнгэ аймаг "Ногоон бүс" болох ойрхон байгаа хэдий ч энэ цаг үед ард иргэд маань анхаарал, сэрэмжээ алдалгүй халдвар, хамгааллын дэглэмээ сахихыг анхааруулж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сэлэнгэ аймагт эмчлэгдэж байсан 7 иргэн эдгэрч, сувиллын хяналтад шилжлээ  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй