
Катарын нийслэл Доха хотод болж буй жүдо бөхийн Мастерс тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
Энэ өдөр эрэгтэй -90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ын жингийн барилдаан болно.
Манай улсаас эрэгтэйчүүдийн – 90 кг-ын жинд Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Г.Алтанбагана, +100 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар хүч үзнэ.
Тэмцээний урьдчилсан барилдааныг 15:00 цагаас http://judolive01.lb.judobase.org/live/ сайтаар шууд хүлээн авч үзэх боломжтой аж.
Харин финалын барилдаан 22:00 цагаас С1 болон SPS National сувагаар шууд хүрнэ.
ОУХМ Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр нар өнөөдөр барилдана | ||
Үзсэн: 313 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055