Шууд Chart

Калифорни мужид горилл сармагчин “Ковид-19” халдварт өртжээ

2021-01-13 10:46:10

АНУ-ын Калифорни Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн хоёр ч гориллоос шинэ коронавирус илэрсэн байна. Албаныхны мэдээлж байгаагаар  амьтан хүрээлэнгийн ажилтан шинж тэмдэггүй коронавирусэнд  өртөж, халдвараа амьтдад дамжуулсан байх магадлалтай юм.  Ер нь сармагчингууд сүрэглэж, бие биеэнтэйгээ ойр амьдардаг.

Иймээс ч Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн бүх горилл халдварт өртсөн байх магадлалтай гэж үзэж байна.  Шинэ коронавирус хүнээс нохой, усны булга зэрэг амьтад халдварласан тохиолдлууд өмнө нь бүртгэгдэж байсан бол сармагчинд халдварласан анхны тохиолдол энэ юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Калифорни мужид горилл сармагчин “Ковид-19” халдварт өртжээ  
Үзсэн: 340 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй