Шууд Chart

Коронавирусний шинж тэмдэг 6 сар хүртэлх хугацаагаар үргэлжлэх тохиолдол байгааг судлаачид тогтоожээ

2021-01-13 11:45:23

Хятадын эрдэмтэд коронавирусний халдварын анхны голомт болох Ухань хотын эмнэлгүүдэд эмчлүүлсэн  1700 гаруй  хүнийг  судалгаанд хамруулсан  байна. Тэдний 76 хувь нь  эмчлэгдэж, эмнэлгээс гарсны дараа коронавирусээс үүдэлтэй багадаа нэг шинж тэмдэг, зовуур  биеэнд нь ажиглагдаж, энэ нь  олон сараар үргэлжилсэн болохыг учирлажээ. Коронавирусний халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ихэнх хүмүүс халдвараас хойш 6 сарын дараа ч ядрах, нойр нь хулжих зовуур, шинж тэмдгийг мэдэрсэн хэвээр байжээ.  

Өөрөөр хэлбэл, коронавирусний хүний биеэнд үлдэх сөрөг нөлөө, ул мөр удаан хугацааны турш арилахгүй байх тохиолдол бий гэдгийг Хятадын судлаачид баталсан байна. Энэ нь “ковид-19”-ийн халдварт өртөж байсан иргэдийн эмнэлгийн дараах асаргаа, эрүүл мэндийн үзлэг шалгалтад анхаарах ёстой гэдгийг дахин баталж буйг Хятадын эрдэмтэд судалгаандаа онцолжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Коронавирусний шинж тэмдэг 6 сар хүртэлх хугацаагаар үргэлжлэх тохиолдол байгааг судлаачид тогтоожээ  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй