Шууд Chart

2021 онд дэлхийн хэмжээнд цар тахлын эсрэг сүргийн дархлааг бий болгож чадахгүй

2021-01-13 11:48:48

Эрдэмтэн, судлаачид дэлхийн нийт хүн амын 60-70 хувийг вакцинжуулалтад хамруулж, сүргийн дархлааг бий болгосны дараа цар тахал намжина гэж тооцоолж байна. 2021 онд дэлхий хэмжээнд коронавирусний эсрэг сүргийн дархлааг бий болгож чадахааргүй байгааг ДЭМБ мэдээлжээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 44 улсад коронавирусний эсрэг вакцинжуулалт эхлээд байна. Олон улсын хэмжээнд коронавирусний эсрэг вакцинжуулалтын цар хүрээ улам тэлж байгаа ч энэ вирусний эсрэг сүргийн дархлааг 2021 онд бий болгож  чадахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл,  2021 онд цар тахалд цэг тавьж чадна гэсэн найдвар байхгүй гэсэн үг юм.

ДЭМБ–ын зүгээс коронавирусний эсрэг вакциныг хангалттай түвшинд үйлдвэрлэж,  дэлхийн улс орнуудад шаардлагатай хэмжээгээр нийлүүлэхэд өмнө нь тооцоолж байснаас ч илүү их цаг хугацаа орохоор байгааг учирлажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2021 онд дэлхийн хэмжээнд цар тахлын эсрэг сүргийн дархлааг бий болгож чадахгүй  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй