Шууд Chart

Зам, тээврийн салбарын шагнал олголт цахим хэлбэрт шилжлээ

2021-01-13 12:05:45

Зам, тээврийн хөгжлийн яам зам, тээврийн салбарт 2021 оныг “Техник, технологийн шинэчлэл, цахим шилжилтийн жил” болгон зарласан билээ.

Үүнтэй уялдуулан зам, тээврийн салбарын шагналд нэр дэвшүүлэх, олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ.

Зам, тээврийн салбарын болон яамны шагналаар шагнуулахаар жилд дунджаар 3500 орчим иргэдийн материалыг хүлээн авч хариу өгдөг бөгөөд энэ үйлчилгээг үзүүлэхэд цаг хугацаа ихээхэн зарцуулдаг байна.

Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 134 дүгээр тушаалаар батлагдсан “Зам, тээврийн салбарын шагнал олгох журам”, мөн салбарын шагнал авахад бүрдүүлэх материалын жагсаалтыг байгууллагын цахим хуудсанд байршуулсан боловч материалын бүрдүүлэлт дутуу, шаардлага хангахгүй нэр дэвшигчийн материалыг ирүүлэх, мөн шагналд нэр дэвшигчийн шагнуулах хүсэлт шийдэгдсэн эсэх талаар байгуулага, аж ахуй нэгжээс олон дахин асуух явдал үргэлж гардаг.

Харин нэр дэвшигчийн материалыг онлайнаар хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлж шагналын өргөдөл шийдэгдсэн талаарх мэдээллийг түргэн шуурхай, харилцагчийн цахим шуудан, гар утсанд илгээх боломж бүхий онлайн удирдлагын програм хангамжийг нэвтрүүлснээр Зам, тээврийн салбарын шагнал горилогчдын мэдээллийн сан бий болгох, шагналын өргөдөл хүлээн авч шийдвэрлэх явцыг шуурхай болгох, шагнал горилогчдод хариуг хурдан хүргүүлж, эргэх холбоог сайжруулах, шагналын мэдээллийн сангийн өгөгдлүүд дээр дата анализ хийж шийдвэр гаргалтын түвшинд ашиглах зэрэг давуу талууд бий болох юм.

Дашрамд сонирхуулахад, салбарын шагналаар шагнуулах хүсэлтэй иргэд, харилцагч байгууллага www.award.mrtd.gov.mn хаягаар бүртгүүлэх бөгөөд шагналын болзол, шаардлага, бүрдүүлэх материалыг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/50 тоот тушаалаар батлагдсан “Зам, тээврийн салбарын албан хаагчдад шагнал олгох журам”-аас https://mrtd.gov.mn/i/357 харж болох юм байна.

Эх сурвалж: ЗТХЯ


Зам, тээврийн салбарын шагнал олголт цахим хэлбэрт шилжлээ  
Үзсэн: 330 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй