Шууд Chart

Ц.Магалжав: Цагаан сараар бөх барилдах эсэхийг энэ сарын 25-нд шийднэ

2021-01-13 12:42:07

УОК-оос энэ жилийн Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Гэхдээ хүчит бөхийн барилдаан болох болов уу гэсэн хүлээлт ард иргэдийн дунд байсаар байна.

Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, 128 бөхийн барилдаан зохион байгуулна гэсэн мэдээлэл гарсан тул МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжаваас тодруулахад, “Цагаан сарын барилдааныг зохион байгуулах эсэх талаар тодорхой шийдвэр гараагүй байна. Энэ сарын 25 хүртэл судалж, барилдааныг зохион байгуулах эсэхийг УОК-оос шийднэ. Хэрэв барилдуулах болбол үзэгчгүйгээр 128 бөхийг барилдуулна” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Магалжав: Цагаан сараар бөх барилдах эсэхийг энэ сарын 25-нд шийднэ  
Үзсэн: 2132 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй