Шууд Chart

ДЭМБ-ын шинжээчдийн баг өнөөдөр Ухань хотыг зорино

2021-01-14 10:29:37

Дэлхийн 200 гаруй улс оронд тархаад байгаа шинэ коронавирусний хамгийн анхны халдварын тохиолдол 2019 оны 12-р сард Хятадын Ухань хотод бүртгэгдсэн юм. Энэ вирусний үүсэл,ямар амьтнаас хүнд хэрхэн халдварласан зэрэг асуултуудад одоог хүртэл тодорхой хариулт олоогүй байгаа юм.

Тэгвэл шинэ коронаирусний үүслийг судлах зорилго бүхий ДЭМБ шинжээчдийн баг өнөөдөр Сингапураас  Ухань хотыг зорино гэдгийг Хятадын Гадаад Хэргийн яамнаас мэдээлсэн байна. Хятад улс виз олгохгүй хэсэг хугацаанд хүлээлгэсний эцэст олон улсын шинжээчдийн багийг шинэ коронавирус анх үүссэн бүс рүү нэвтэрч, судалгаа, шалгалт явуулахыг зөвшөөрөөд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ-ын шинжээчдийн баг өнөөдөр Ухань хотыг зорино  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй