Шууд Chart

Японд нэмэлтээр 7 мужид онц байдал зарлахаар төлөвлөж байна

2021-01-14 10:36:42

Японы засгийн газар коронавирусний тархалттай холбоотойгоор онц байдлыг дахин 7 мужаар өргөжүүлэхээр төлөвлөж байна. Нийслэл Токио болон хил залгаа орших 3 мужид өнгөрсөн баасан гарагаас онц байдал зарлагдсан бол Осака, Киото, Айчи, Гифү тэргүүтэй 7 мужид ижил арга хэмжээг удахгүй авахаар байгааг Эн Эйч Ки мэдээллээ.

Онц байдлын хүрээнд иргэдийг шаардлагагүй тохиолдолд орон гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа юм. Зоогийн газар, бааруудыг аль болохоор богиносгосон цагаар ажиллах хүсэлтийг гаргажээ. Онц байдал 2-р сарын 07-ныг хүртэл мөрдөгдөнө.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд нэмэлтээр 7 мужид онц байдал зарлахаар төлөвлөж байна  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй