Шууд Chart

"Монгол алт" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байжээ

2021-01-14 10:52:37

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 184,961,904.38 төгрөгийн үнийн дүн бүхий 1,340,375 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол алт" ХК (ERS +15.00%) болон "Булган ундрага" ХК (BUN +14.91%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тандэм инвэст" ХК (VIK -11.40%) болон "Гурил тэжээл Булган" ХК (GTJ -11.03%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 21,624 ширхэг нэгж эрхийг нийт 2,319,089 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.4 хувиар буурч, 19215.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,994,107,336,344.75 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Монгол алт" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байжээ  
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй