Шууд Chart

БЗД-ийн 17-р хороонд тандалт, илрүүлгийн өргөтгөсөн шинжилгээний ажлыг зохион байгуулж байна

2021-01-14 11:15:00

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01 дугаар сарын 14-ний 06:00 цагаас 2021 оны 01 дугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоож, иргэдээс шинжилгээ авах ажлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж байна.  

Тус хороонд бүртгэлтэй 18-аас дээш насны иргэд шинжилгээнд хамрагдах бөгөөд байнгын үйл ажиллагаатай дөрөв, явуулын зургаа нийт 10 байршилд шинжилгээ авна.


Шинжилгээ авах  цэг: 

-Хорооны Иргэд нийтийн танхим

-79-р сургуулийн Ахлах сургууль 1-р байр

-021-р худаг

-Өргөн гудамжны  "Баян" дэлгүүр

Хэсэгчилсэн хязгаарлалт тогтоох хуыгацаанд хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, бусад хөдөлгөөнийг хязгаарлах болно. Тандалт, илрүүлгийн шинжилгээний хариу бүрэн гарснаар хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэмийг цуцлах юм. 

Иймд, иргэд та бүхэн шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, өөрийгөө болон гэр  бүлээ коронавирусийн халдвараас сэргийлээрэй.  

Дэлгэрэнгүй мэдээллийг Баянзүрх дүүргийн Шуурхай штабын 80535063, 93190092, 1900-1063 дугаараас лавлана уу. 

Баянзүрх дүүргийн онцгой комисс

 


БЗД-ийн 17-р хороонд тандалт, илрүүлгийн өргөтгөсөн шинжилгээний ажлыг зохион байгуулж байна   
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй