Шууд Chart

АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд зохион байгуулагддаг хүүхдүүдийн ёслолд монгол хүүхэд оролцоно

2021-01-15 11:28:00

Америкийн “Үндэсний Хүүхдүүдийн Аян” төрийн бус  байгууллага  2021 оны 01-р сарын 17-нд Үндэсний Хүүхдүүдийн Тангараг өргөх ёслолыг зохион байгуулна.  Энэхүү ёслол нь Жое Байден болон Камала Харрис нарын тангараг өргөх ёслолын хүүхэд, залуучуудад зориулагдсан хэсэг юм. 

Үндэсний Хүүхдүүдийн Тангараг өргөх ёслолоор дамжуулан хүүхэд, залуучуудад ээлтэй засаглалыг бүрдүүлэхийг уриалах, Хүүхдүүдийн эрх ашгийг хөндсөн бодлогод Америкчуудын анхаарлыг хандуулах, хүүхэд, залуусын дуу хоолойг түгээх зорилготой.  Олонд танигдсан зочид, залуу идэвхтэн, мэргэжилтнүүд АНУ-ын 74 сая хүүхэд, залуусыг төлөөлж цахим ёслолд оролцоно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд зохион байгуулагддаг хүүхдүүдийн ёслолд монгол хүүхэд оролцоно  
Үзсэн: 750 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй