Шууд Chart

Якутад цельсийн хасах 60 хэм хүрэхээр байгааг анхааруулж байна

2021-01-15 17:17:39

Якутад энэ жил хамгийн хүйтэн өвөл болж байна. Сүүлийн 2 сарын турш энд цельсийн хасах 40 хэм хүрч  байгаа бол заримдаа агаарын хэм хасах  50-д хүрч  байна. Цаг  уурчид энэ  сарын  эцэс хүртэл хүйтний эрч улам  чангарахыг анхааруулж  байна.

Тодруулбал энэ бүс  нутагт цаг агаар хасах 60 хүрч хүйтэрч мэдэхийг урьдчилан хэлж байна. Якутын  хүн  ам аль болох  орон гэр, албан  байраа  дулаалахыг  чармайж  байна.  Олон дүүрэгт сургууль цэцэрлэгийн хичээлийг  ч хаагаад байна. Ер нь бол Якутад цаг агаар өвөлдөө эрс хүйтэн байдаг. Гэвч 2006  оноос эхэлж сүүлийн 14 жилийн туршид энэ жилийнх шиг эрс хүйтэрч байгаагүй байна. Хүйтний эрч эрс чангарахад хамгийн ихээр хүндрэл  бэрхшээл амсдаг хүмүүс нь автомашин эзэмшигчид байдаг байна. Жолооч нар цаг агаарын хэмийг мэдэрч  автоматаар асдаг төхөөрөмж суурилуулж байгаагийн дээр Наташа гэж нэрийдэх болсон тусгай хучигчаар  машинаа дулаалдаг байна.   

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Якутад цельсийн хасах 60 хэм хүрэхээр байгааг анхааруулж байна   
Үзсэн: 350 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй