Шууд Chart

БНАСАУ тив алгасагч баллистик шинэ пуужингаа танилцууллаа

2021-01-15 17:23:05

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын 8 дахь удаагийн  их хуралд зориулсан цэргийн жагсаал  өчигдөр нийслэл  Пёньян  хотноо боллоо. Тус улсын цахилгаан мэдээний агентлагийн дамжуулснаар энэхүү цэргийн жагсаалын үеэр шинэ төрлийн  баллистик  пуужингаа  танилцуулсан  байна.

Энэ нь шумбагч  хөлгөөс харвах  чадалтай тив  алгасагч  баллистик пуужин бөгөөд дэлхийд  хамгийн хүчирхэг зэвсэг  хэмээн  мэдээлж  байна.  Умард  Солонгосын  цахилгаан  мэдээний агентлаг мөн цэргийн жагсаал Пёньян хотын  төв  Ким Ир Сений нэрэмжит талбайд  болсныг мэдээлсэн. Энэхүү сүрт жагсаалыг Умард Солонгосын удирдагч  Ким Жон Ун нам төрийн удирдлагуудын хамтаар индрээс үзсэн байна. Жагсаалын үеэр  мөн тактикийн  шинэ загварын пуужингууд, өөрөө  явагч  артиллерийн төхөөрөмжүүдийг  ч  танилцуулсан  байна.  Умард  Солонгосын  Хөдөлмөрийн намын 8 р их хурал   энэ сарын  5-12-ны  өдрүүдэд болж  өндөрлөсөн юм. 

Тус намын өмнөх 7-р их хурал 2016 оны 5 сард болж байсан юм. Харин цэргийн жагсаалыг хамгийн сүүлд өнгөрсөн оны 10-р сард  Хөдөлмөрийн нам үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойгоор зохион байгуулж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ тив алгасагч баллистик шинэ пуужингаа танилцууллаа  
Үзсэн: 270 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй