
Монголын электрон спортын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг CS:GO MESA Pro Series тэмцээн өнгөрсөн арванхоёрдугаар сард таван өдрийн турш үргэлжилж ялагчаа тодруулсан билээ. Эргэн сануулахад, тус тэмцээнд “Tiger” баг аваргалж, хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал 1275 MESA Series онооны эзэн болсон бол “Checkmate” баг дэд аварга болж, 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал болон 850 MESA Series оноо хүртсэн. Мөн тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор “Tiger” багийн Б.Ган-Эрдэнэ (Dobu) шалгарсан юм.
Тэгвэл тус холбоо “DOTA-2” тоглоомын төрлөөр өрсөлдөх “MESA Pro Series - 2” тэмцээнийг өнөөдрөөс энэ сарын 19-ны хооронд зохион байгуулж байна.
.Монголын электрон спортын холбооны “MESA Pro Series - 2” тэмцээн эхэллээ | ||
Үзсэн: 297 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055