Шууд Chart

2020 он түүхэн дэх хамгийн халуун жилүүдийн нэгээр нэрлэгджээ

2021-01-16 12:46:57

Өнгөрөгч 2020 он түүхэн дэх хамгийн халуун жилүүдийн нэгээр нэрлэгдээд байна. Энэ нь дэлхийн дулаарал хэр хурдацтай явагдаж байгааг батлан харуулсан үйл явдал боллоо. Дэлхийн Цаг уурын байггууллага пүрэв гарагт мэдэгдэл хийж, 2020 онд дэлхийн дулааны хэм түүхэн дэх хамгийн халуун жил болох 2016 оныхоос дутахааргүй өндөр байсан гэдгийг онцоллоо.

Өнгөрсөн жил дэлхийн дулааны дундаж хэм +14.9 байсан нь үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс даруй 1.2 хэмээр өндөр гэсэн үг юм. Парисын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлэлцээрийн нэг гол зорилго нь дэлхийн дулаарлыг 1.5 хэмийн өсөлтөөс хэтрүүлэхгүй байх явдал. Харамсалтай нь, ирээдүйд бодит байдал өөр байхаар байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш энэ зуунд дэлхийн дулаарал 3-5 хэмээр нэмэгдэх бодит аюул нүүрлээд байгааг анхааруулсан байна. Энэ аюулыг зогсоохын тулд хүн бүрийн оролцоо чухал байгааг НҮБ-ын тэргүүн онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2020 он түүхэн дэх хамгийн халуун жилүүдийн нэгээр нэрлэгджээ   
Үзсэн: 591 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй