
Ойрын өдрүүдэд ОХУ-ын Сибирийн бүс нутагт хүйтний эрч -50 хэмд хүрэх төлөвтэй байна. Оросын Алс Дорнодын бүс, Якутад өнгөрсөн 14 жилийн түүхэн дэх хамгийн урт, хүйтэн өвөл тохиож байна. Энэхүү бүс нутагт сарын өмнөөс хүйтний эрч -40 хэм болсон бол энэ долоо хоногт -50 хэмд хүрэхээр байгааг Цаг уурын мэргэжилтнүүд хэлж байна. Ийнхүү эрс хүйтэрч байгаа учраас сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоожээ.
Якутад эрс хүйтэн өвөл нэгдүгээр сарын эцэс хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг Цаг уурын шинжээчид хэлж байна. Зарим шөнө хүйтний хэм -60-д хүрч магадгүйг мөн сэрэмжлүүлжээ.
Якутад хүйтний эрч -50 хэмд хүрэх төлөвтэй байна | ||
Үзсэн: 1077 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055