Шууд Chart

Жозеф Байден 1.9 их наяд ам.долларын эдийн засгийг тэтгэх төлөвлөгөөг танилцууллаа

2021-01-16 13:22:46

АНУ таван өдрийн дараа шинэ Ерөнхийлөгчтэй болно. Удахгүй Ерөнхийлөгчийн тангараг өргөх Жозеф Байден цар тахлын хүнд бэрх цаг үед ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад тусламж үзүүлэх 1.9 их наяд ам.долларын эдийн засгийн багцыг санаачлаад буйгаа танилцууллаа. Энэхүү мөнгийг бизнесийг дэмжих, ард иргэдэд бэлэн мөнгө өгөх, коронавирусний эсрэг вакцины үйлдвэрлэл, түгээлтийг нэмэгдүүлэхэд зарцуулах юм.

Конгрессоор хэлэлцэгдэж, дэмжигдсэн тохиолдолд Жо Байдены эдийн засгийг тэтгэх хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Тэрбээр ард түмний амьдрал туйлын хүнд байгааг Конгрессын гишүүдэд урьдчилан санууллаа.

Жозеф Байден "Цар тахлын үеэр олон сая америкчууд өөрсдөөс нь үл шалтгаалах хүчин зүйлээс үүдэж ажилтай, төлбөрийн чадамжтай хүнд төрдөг өөдрөг мэдрэмж, хүндлэл, нэр төрөө алдаад байна. Америкийн сая сая иргэд ажилгүй болох ийм цаг үе ирнэ гэж хэзээ ч бодож байсангүй. Мэдээж ажлын байраа алдаагүй олон сая хүн бий. Гэхдээ ямар нэгэн байдлаар тэдний ажлын цаг, авдаг цалин нь багассан, бусдынхаа адил бэрхшээлтэй тулгарч байна. Энэ бол яг өнөөдөр АНУ-д болж буй үйл явдал юм" гэж хэллээ.

Жо Байдений төлөвлөгөөнд АНУ-ын иргэдэд 1400 ам.долларыг бэлнээр тараах санаачилга багтсан байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ эхний 100 өдөрт 100 сая хүнийг коронавирусний эсрэг вакцинжуултад хамруулах, ирэх хавар гэхэд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах зорилтыг тавиад байгаа юм. Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхэд шинэ эдийн засгийн тусламжийн багц хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жозеф Байден 1.9 их наяд ам.долларын эдийн засгийг тэтгэх төлөвлөгөөг танилцууллаа   
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй