Шууд Chart

"Ковид-19" цар тахлын үед хүүхэд хамгааллын асуудал хөндөгдөж байна

2021-01-16 14:10:35

"Ковид-19" цар тахлын үед дайчлагдан ажиллаж байгаа албан хаагчдын хүүхдүүдийг хараа хяналтгүй үлдсэн эсэхэд, гэнэт урт хугацаагаар тусгаарлагдах үед ар гэрийн нөхцөл байдалд анхаарал тавих, эргэх холбоог зохицуулсан эсэх чухал. Иймээс НҮБ-ын Хүүхдийн сангаас бэлэн байдлын багцыг тодорхой хэмжээгээр бэлтгэж хүргүүлээд байна. Хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудал хөндөгдөж магадгүй нөхцөл үүссэнд санаа зовниж байна хэмээн тус сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, ноён Алекс Хайкенс 2021 оны нэгдүгээр сарын 14-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй уулзах үеэрээ ярьж байлаа. 

ХЭҮК НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааны уулзалтыг цахимаар зохион байгуулж, уулзалтын үеэр хөндөгдсөн асуудалд анхаарал хандуулан ажиллаж эхлэв. Тухайлбал, тус сангийн суурин төлөөлөгчөөс Монгол Улсын Шадар сайдад хүргүүлсэн Ковид-19 цар тахлын үеийн хүүхэд хамгааллын үйлчилгээний журмын төсөлд санал өгөх, энэ чиглэлээр хамтран ажиллах, хэрэгжилтийг хянаж оролцохоор боллоо.

Хэрвээ уг журмыг баталж хэрэгжүүлбэл цар тахлын хорио цээрийн үед хүүхдийн эрх зөрчигдөх, хараа хяналтгүй, хамгааллаас гадуурх хүүхэд үлдэхгүй байх, ХЭҮК-оос хүүхдийн эрхийн чиглэлээр УОК-т хүргүүлсэн зөвлөмж биеллээ олох зэрэг олон асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж байгаа юм.

Талууд дээрх зөвлөмжөөс гадна НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодоос өгсөн хүүхдийн эрхийн талаарх зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулахад хяналт тавих, хорих анги болон бусад газарт шалгалт хийх зэргээр хамтран ажиллахаар тохирлоо.

Эх сурвалж: ХЭҮК


"Ковид-19" цар тахлын үед хүүхэд хамгааллын асуудал хөндөгдөж байна  
Үзсэн: 338 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй