Шууд Chart

Их Британи гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлалтад байлгана

2021-01-17 10:33:06

Их Британи улс даваа гарагаас эхэлж хилээр нэвтрүүлэх үйл явц чангатгахаар төлөвлөж байна. Үүн дотор  гадаадаас  ирж буй бүх иргэд онгоцонд суухаасаа өмнө шинжилгээ өгсөн байх, мөн ирсэн дариуд нь багадаа 10 хоногийн хугацаатай тусгаарлалтад байлгах гэсэн шаардлагууд багтжээ.

Энэ нь хувьссан коронавирус  гадаадаас Их Британи уруу зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж буй алхам гэж Ерөнхий сайд Борис Жонсон  тайлбарласан байна.  Энэхүү дүрэм журам нь 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл мөрдөгдөхөөр байгаа аж. Үүнээс өмнөхөн буюу баасан гарагт  Их Британи улс Өмнөд Америк, Португали, Африкийн хэд хэдэн орны  нислэгт хориг тавьж буйгаа  зарласан.

Энэ нь Бразил болон Африкийн зарим оронд коронавирусний шинэ хувилбар бүртгэгдэж, тархаж буйтай холбоотой гэдгийг онцолж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлалтад байлгана   
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй