Шууд Chart

Индонезид газар хөдлөлтийн үеэр ор сураггүй болсон иргэдийг хайх ажиллагаа үргэлжилж байна

2021-01-17 11:00:22

Индонез улсад өнгөрсөн баасан гарагт газар хөдлөлт болсон. Энэ байгалийн аюулт үзэгдлийн ор сураггүй болсон иргэд хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Баасан гарагийн өглөө Индонезийн Сулавеси аралд 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, амиа алдсан хүний 42 т хүрээд байгаа юм.  Энэхүү байгалийн гамшгийн үеэр олон зуун хүн бэртэж гэмтсэнээс гадна 300 орчим орон байранд ан цав, эвдрэл үүссэн байна.

Аюулгүй газар луу нүүлгэн шилжүүлсэн иргэдийн тоо 15 мянгад хүрчээ.  Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлснээс гадна  иргэдийг аль болохоор тайван байхыг уриалжээ. Энэ хооронд албаныхан сураггүй болсон иргэдийг хайх, аврах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.  Митра Манакара гэх 5 давхар эмнэлгийн барилга хэсэгчлэн нурах үеэр 8 хүн амиа алджээ.



Энэ талаар Аврах багийн гишүүн Исванди, "Бид нурангин доор хохирогч үлдээгүй гэдгийг баттай мэдсэнийхээ дараа Митра Манакара эмнэлгийн энэхүү бүсийг цэвэрлэх ажлыг эхлүүлнэ." хэмээн ярьсан байна.

Сулавеси гэх энэ  аралд 2018 онд мөн хүчтэй газар хөдлөлт, цунамийн аюул нүүрлэж, 2000 гаруй хүн амиа алдаж байжээ.  Ер нь Индонез улс номхон хамгийн их газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт болдог бүсэд оршдог байна. 2004 онд л гэхэд тус улсад 9.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонезид газар хөдлөлтийн үеэр ор сураггүй болсон иргэдийг хайх ажиллагаа үргэлжилж байна  
Үзсэн: 414 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй