
ОХУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн бичсэн нийтлэлийг Тасс агентлаг нийтэллээ. Энэхүү нийтлэлдээ Медведев ОХУ, АНУ-ын хоорондох цаашдын харилцаа, хамтын ажиллагааны төлөвийг тусгасан байна. Тэрdээр АНУ-д шинэ ерөнхийлөгчөөр ахлуулсан засаг захиргаа бүрэлдэж, ажилдаа ороход бэлэн болоод байгаа ч энэ нь АНУ, ОХУ-ын таагүй харилцаанд өөрчлөлт авчрахгүй.
Хоёр улсын хоорондох хүйтэн хөндий харилцаа ирэх жилүүдэд хэвээр үргэлжлэхээр байна гэж цохон тэмдэглэсэн байна. Тэрdээр шинэ ерөнхийлөгч Жозеф Байдены засаглал Кремлийн эсрэг хатуу бодлого баримтлах нь тодорхой байгааг онцолжээ. Харин ОХУ-ын зүгээс АНУ-ын ерөнхийлөгч хэн гэдэг эрхэм байхаас үл хамарч, тус улстай харилцаа, хамтын ажиллагаагаа сэргээхэд бэлэн байгаа гэдгийг Медведев мөн онцлон дурджээ.
Дмитрий Медведев: ОХУ, АНУ-ын таагүй харилцаа цаашид үргэлжлэх төлөвтэй байна | ||
Үзсэн: 1423 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055