
Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас энэ жилийн дунд үед парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийг зохион явуулна гэдгийг хэлсэн байна. Одоогийн товоор бол 5 дугаар сарын 22-нд парламентын сонгууль болох бол 7 дугаар сарын 31-нд ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах юм.
2006 оноос хойших анхны сонгууль Палестины дотоод дахь улс төрийн сөргөлдөөнийг илааршуулах зорилготой гэдгийг Ерөнхийлөгчийн мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна. 2006 оны сонгуулиар Хамас хөдөлгөөн ялалт байгуулсан санаанд оромгүй үйл явдал болсноос гадна Палестины гол хоёр улс төрийн хүчин болох Фатах болон Хамасын хоорондох зөрчилдөөн улам гүнзгийрсэн байна.
Өнөөгийн ерөнхийлөгч Махмуд Аббас нь Фатах намын гишүүн юм. Дээрх хоёр нам нь Израилтай олон арван жил өрнүүлж буй зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэх талаар эрс ялгаатай бодлого баримталдаг байна.
Палистены өнгөрсөн 15 жилийн түүхэн дахь анхны сонгууль болно | ||
Үзсэн: 273 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055