
ОХУ-д коронавирусний эсрэг нийтийн вакцинжуулалтын аян 2021 оны нэгдүгээр сарын 18 буюу даваа гарагаас эхлэх талаар тус улсын ерөнхий сайдын орлогч хэллээ.
Манай хойд хөршид дотоодын үйлдвэрлэлийн коронавирусний эсрэг 2 ч вакциныг бүртгэлжүүлээд байгаа бол гурав дахь вакцины мөн л удахгүй эмчилгээнд ашиглаж эхлэхээр төлөвлөж байна.
ОХУ-д коронавирусний батлагдсан тохиолдол 3.5 саяд хүрсэн бол 2.9 сая өвчтөн эдгэсэн байгаа юм.
ОХУ-д коронавирусний эсрэг нийтийн тарилга ирэх даваа гарагаас эхэлнэ | ||
Үзсэн: 1008 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055