Шууд Chart

Хүн аалзын дайсны тухай “Морбиус” кино ирэх аравдугаар сард нээлтээ хийнэ

2021-01-17 12:34:50

“Сони пикчерс” кино компанийн “Morbius” кино энэ оны гуравдугаар сард нээлтээ хийх товтой байсан. Тэгвэл “Сони пикчерс” 2018 онд “Веном” киногоо үзэгчдэд хүргэж, дэлхий дахины үзэгчдээс 855 сая ам.долларын орлого цуглуулж, кино төсвөө 8.5 дахин нугалсан ашиг олсон байдаг. “Хүн аалз” комикт өгүүлснээр Веном болон Морбиус нь Питер Паркерын хамгийн хүчирхэг дайснууд бөгөөд Нобелийн шагнал авсандаа урамшсан чадварлаг эрдэмтэн цусны ховор өвчнөө анагаах зорилгоор цус сорогч сарьсан багваахайн эсийг өөрийн биед суулгах туршилт хийсэн ч бүтэлгүйтэж цус сорогч болдог. Ийн буг чөтгөр Морбиус Хүн аалзтай тулалддаг билээ. Харин “Morbius” кинонд гол дүр өөртэй нь адил туршилтад орж цус сорогч болсон Краунтай тулалдах юм байна.

Ташрамд дуулгахад, Морбиусын дүрийг жүжигчин Жаред Лето бүтээсэн. Тэрбээр өмнө нь “Suicide squad” (2016) кинонд Бэтмений хүчирхэг дайснуудын нэг Жокерын дүрд тоглож байсан билээ. Харин “Морбиус” киноны Локсиас Крауны дүрд жүжигчин Мэтт Смит тогложээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хүн аалзын дайсны тухай “Морбиус” кино ирэх аравдугаар сард нээлтээ хийнэ  
Үзсэн: 256 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй