Шууд Chart

Эмээлтэд уурхайн тэсэлгээ хийснээс чичирхийлэл мэдрэгдсэн гэв

2021-01-17 14:25:52

Нийслэлд өнөөдөр /2021.1.17/ дахин газар хөдөллөө гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газарзүй геоэкологийн газраас “Өнөөдөр 13:00 цагт Эмээлт орчимд 1.4 магнитуудын газар хөдлөлт бүртгэгдсэн. Энэ нь зөвхөн тусгай зориулалтын багажид л мэдрэгддэг. Харин 3.5 магнитуудаас дээш бол багажаас гадна иргэдэд мэдрэгддэг. Одоогоор өөр газар хөдлөлт бүртгэгдээгүй байна. ” гэв.

Мөн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс очиж холбогдох шалгалтыг хийхэд "Эх-Оч" компани Мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр замын хайрга гаргаж авах зорилгоор холбогдох дүрэм журам, аюулгүй ажиллагааг хангасны үндсэн дээр тэсэлгээ хийсэн байжээ.

 
Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эмээлтэд уурхайн тэсэлгээ хийснээс чичирхийлэл мэдрэгдсэн гэв  
Үзсэн: 541 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй