Шууд Chart

COVID-19: Амьдралын шинэ хэв маягийг хүн бүр хэвшүүлэх шаардлагатай

2021-01-18 10:38:08

Ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, анхаарал халамж тавих, дархлааг дэмжих нь коронавируст халдварт өртөх эрсдэлийг бууруулна. "Ковид-19"-ын халдвараас сэргийлэхийн тулд амьдралын шинэ хэв маягийг хүн бүр хэвшүүлэх шаардлагатай. Үүнд:
 
Аж ахуйн нэгж, байгууллагад:
 
• Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
• Амны хаалттай хүнд үйлчлэх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байрлуулах
• 1,5-2 метрийн зайн тэмдэглэгээ хийх
• Өрөө тасалгаанд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх
• 1 хүнд 4 м2-аас доошгүй талбай ногдохоор өрөө тасалгаа, ажлын байранд зохицуулалт хийх
• Албан хаагчдын 3/2-ыг цахимаар гэрээсээ ажиллуулах
• Албан хаагчдыг 3-4 ээлжээр ажиллуулан халдварын эрсдэлээс сэргийлэх
• Албан хаагчдыг богиносгосон цагаар ажиллуулах
• Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
• Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
• Хурал, уулзалтыг цахимаар хийх
• Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
• Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх
• Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах
• Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
• Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх
• 14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
 
Ажилчин, албан хаагчдад:
 
• Дотоод, гадаад орчинд амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх
• Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
• Алсын зайнаас мэндчлэх
• Хүнтэй 1,5-2 метрийн зайнаас харилцах
• Компьютер, ширээ сандал зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
• Бээлий өмсөх
• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
• Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
• 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
• Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
• Шүлсээ ил задгай хаяхгүй байх
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

COVID-19: Амьдралын шинэ хэв маягийг хүн бүр хэвшүүлэх шаардлагатай  
Үзсэн: 342 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй