Шууд Chart

Улаанбаатар хот руу 29 тарвага оруулах гэж байсан зөрчлийг илрүүллээ

2021-01-18 12:11:38

Хөвсгөл, Булган аймгийн заагт байрлах Намнангийн арын постоор 29 ширхэг тарвага Улаанбаатар хот руу оруулахаар ачаан дотроо нууж явсныг тус аймгийн экологийн цагдаагийн алба хаагч нар илрүүлэн

Дээрх зөрчилтэй холбогдуулан иргэдийг хууль бусаар тарвага агнавал Монгол Улсын "Зөрчлийн тухай хууль"-ийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр гаргуулах бөгөөд хувь хүнийг 300000, аж, ахуй нэгжийг 3000000 төгрөгөөр торгож, тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ болох эмийг 200000, эрийг 170000 төгрөгийг  хоёр дахин нэмэгдүүлэн тооцож, төлбөр оногдуулахыг анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Улаанбаатар хот руу 29 тарвага оруулах гэж байсан зөрчлийг илрүүллээ  
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй