Шууд Chart

Дэлхийн хэмжээнд “Ковид-19”-ийн халдвар авсан хүний тоо 95 сая 460 гаруй мянгад хүрлээ

2021-01-18 12:40:48

Дэлхийн  хэмжээнд шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 95 сая 460 гаруй мянгад  хүрлээ. Өнгөрсөн  24  цагийн хугацаанд   шинээр  батлагдсан тохиолдлын тоо  526  мянга гаруйгаар  нэмэгдсэн байна.  Мөн  "Ковид 19"-ийн  халдвараас  болж нас барсан  хүний тоо хоногт 9105-аар нэмэгдэж нийт 2 сая 40 мянгад  хүрчээ.

Харин  өнгөрсөн 24 цагийн хугацаанд эдгэрсэн хүний тоо дэлхийн хэмжээнд  381 мянга гаруйгаар  нэмэгдэж нийт 68 сая 151  мянгыг  даваад  байна.  Өнгөрсөн  24  цагийн хугацаанд АНУ-д халдварын батлагдсан тохиолдлын тоо 169 мянгаар нэмж бүртгэгдэж нийт  халдварын тохиолдол 24 сая 476  мянгад хүрчээ. Нас  баралт хоногт 1804-өөр нэмэгдэж 407160-д  хүрсэн байна. Европын орнуудаас Их Британид  хүн амынх нь дунд  халдвар  ихээр тархсаар  байна. Мөн хугацаанд нийт 38 мянга гаруй хүн халдвар авсан нь  батлагдсан  байна.  Нас  баралт  671 ээр нэмэгджээ.

"Ковид-19"-ийн халдвар авч эмнэлэгт хэвтэгсдийн тоо ч өссөн хэвээрээ байна. 30 секунд тутамд нэг хүн эмнэлэгт хүргэгдэж  хэвтэж байгааг Үндэсний эрүүлийг хамгаалах албаны  удирдагч  Саймон Стивенс  BBC-д өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн  байна. Тус улсад  хорио цээрийн  дэглэмийг  чангатгасан хэвээр  байгаа.

Үүнээс гадна эрх баригчид  тус улсад  ирэгсдийг  тусгаарлах  дэглэмд  шилжих боломжийг  судалж  байна. Тодруулбал, Их Британид ирж байгаа бүх зорчигчийг  нисэх  буудлын дэргэдэх   зочид  буудлуудад  тусгаарлах,  тусгаарлалтаас гарахаас  нь өмнө шинжилгээ авах,  тусгаарлалтын дараах 10 хоногт GPS, царай таних технологийн тусламжтайгаар хянах, тусгаарлалтын зардлыг  тухайн  хүнээр төлүүлэх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хэмжээнд “Ковид-19”-ийн халдвар авсан хүний тоо 95 сая 460 гаруй мянгад хүрлээ  
Үзсэн: 252 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй