Шууд Chart

Дональд Трамп Шенгений бүс нутгаас АНУ-д ирэхийг хязгаарласан зарлигаа цуцална

2021-01-19 11:19:37

АНУ-ын одоогийн Төрийн тэргүүн Дональд Трамп коронавирусний цар тахалтай холбогдуулан Шенгений бүс, Их Британи, Ирланд, Бразил зэрэг орнуудаас АНУ-д ирэхийг хязгаарласан зарлигаа энэ сарын 26-наас цуцлах гүйцэтгэх зарлигт өчигдөр гарын үсэг зурлаа.

АНУ-д орж ирж байгаа гадаадын бүх иргэн коронавирусний шинжилгээний сөрөг хариутай байх шаардлага тавьж байна. Энэ журам хэрэгжиж эхэлснээр өмнөх арга хэмжээнүүдийг цуцлах юм байна.

Зарлигт “Шенгений бүс, Их Британи, Ирланд, Бразил зэрэг орнуудаас ирсэн хүмүүс АНУ-д хязгаарлалтгүйгээр нэвтрэх нь АНУ-ын эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй. Үүнтэй холбогдуулан нэвтрэхийг хориглосон гүйцэтгэх зарлигаа нэгдүгээр сарын 26-ны 12 цаг 01 минутаас зогсоож байна” гэж тэмдэглэжээ.

Дональд Трамп Шенгений бүсээс ирсэн хүмүүсийг хил нэвтрүүлэхийг хязгаарласан зарлигаа 2020 оны гуравдугаар сарын 13-нд гаргасан юм. Сүүлд нь энэ хоригт Ирланд, Их Британи, түүнчлэн Бразил багтжээ. Үүнээс өмнө Хятад, Иранд төстэй арга хэмжээ авч байсан. Гэхдээ эдгээр зарлиг нь зөвхөн гадаадын иргэдэд хамааралтай. Харин эдгээр улсаас ирж байгаа АНУ-ын иргэд заавал шинжилгээ өгч байж АНУ-д нэвтрэх эрхтэй байжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп Шенгений бүс нутгаас АНУ-д ирэхийг хязгаарласан зарлигаа цуцална   
Үзсэн: 725 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй