Шууд Chart

ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2021-01-20 06:45:40

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар  “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны дарга С.Бямбацогт ажлын хэсгийн танилцуулгыг хийв.

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг төслийн хавсралтад нэмж тусгах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцан боловсруулахаар байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болгон өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулсан байна. Анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг төсөлд тусгаснаар тогтоолын төслийн 1 заалтад өөрчлөлт орсон байна. Мөн хавсралтаас 14 хууль тогтоомж хасагдаж, 18 хууль тогтоомж нэмэгдэн, 2 хууль тогтоомжийн нэр болон зохицуулах харилцааны агуулга, 30 хууль тогтоомжийг өргөн мэдүүлэх хугацаанд өөрчлөлт оруулсан байна. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт авсан. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

 


ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 185 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй