Шууд Chart

Асаалттай орхисон автомашиныг хулгайлжээ

2021-01-20 09:35:16

Хүйтний улирал үргэлжилж байгаа энэ цаг үед иргэд автомашинаа халаах зорилгоор асаалттай үлдээн гэр, дэлгүүрт орох зэрэг хоромхон хугацаанд холдох төдийд тээврийн хэрэгслээ хулгайчдад алдах эрсдэлийг дагуулдаг.

Тухайлбал, өнгөрсөн шөнө автомашинаа асаалттай орхисноос үүдэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт иргэн У-гийн эзэмшлийн “Тоёота Приус” автомашин алдагдсан бол, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн Х мөн адил дээрх загварын автомашинаа хулгайд алдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрууд тус тус мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэдийг автомашинаа онгорхой /асаалттай/  орхихгүй байх, тээврийн хэрэгслээ аль болох замын гэрэлтүүлэг, хяналтын камертай газарт байршуулах, автомашины тань дохиолол дуугарвал залхууралгүй шалгаж байх, цаг алдалгүй алдалгүй дуудлага мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Асаалттай орхисон автомашиныг хулгайлжээ  
Үзсэн: 292 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй