Шууд Chart

Цар тахал нийгмийн байдлыг хурцатгаж байна

2021-01-21 09:43:03

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас коронавирусний цар тахал нийгмийн давхраажилтыг нэмэгдүүлж байгаа нь дунд болон урт хугацаанд  эдийн засаг, геополитикийн  эрсдэлүүд  их байгаатай холбоотой хэмээн анхааруулж байна.

Жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг жил  бүрийн нэгдүгээр сард Швейцарын Давос хотноо зохион байгуулдаг уламжлал энэ жил цар тахлаас болж  эвдэгдээд байгаа юм.

Харин энэ сарын 25-29-ний өдрүүдэд Давосын 7 хоног нэртэй цахим форум зохион байгуулахаар болсон юм. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн эдийн засгийн форум дэлхийн нийт 650 гаруй эрдэмтэн, судлаачдын байр суурин дээр үндэслэсэн глобал эрсдэлүүдийн тухай жил бүрийн тайлангаа   танилцууллаа.

Энэхүү тайланд уур амьсгалын өөрчлөлт эрсдлийн гол хүчин зүйл гэдгийг тэмдэглэсэн байгаа  ч ирэх 2 жилд  хөрөнгө мөнгөний хомстол  үүсч,  орлого  төдийгүй эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ болон тоон технологийн  хүртээмж хүрэлцээний тэгш  бус байдаг ихээхэн эрсдэл дагуулахыг онцолсон  байна.  Мөн ирэх 3-5  жилийн хугацаанд  активуудын хөөсрөл  үүсч, өрийн хямрал нүүрлэх эдийн засгийн эрсдэлтэйг  тэмдэглэжээ. 

Мөн  цөөнгүй улс орон ирэх 5-10  жилийн хугацаанд  эдийн засаг, санхүүгийн эрс уналтад  орж болзошгүйг анхааруулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цар тахал нийгмийн байдлыг хурцатгаж байна  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй