Шууд Chart

Жендэрийн арга зүйгээр дэмжсэн сайн туршлагатай байгууллагаар батламжлав

2021-01-21 09:38:20

Архангай аймгийн Онцгой байдлын газар нь Засгийн газрын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, 2017-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар орон нутагт дахь сайн туршлагыг хөгжүүлэх шийдвэрийн дагуу аймгийн хэмжээнд өрнөсөн “Ажил-ар гэрийн тэнцвэрт байдлыг анхаарсан жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёлыг төлөвшүүлсэн байгууллага” болох болзолт уралдаанд оролцлоо.

Энэ хүрээнд алба хаагчдын хандиваар “Хүүхэд хөгжүүлэх өрөө”-г Эрэн хайх аврах салбарын байранд байгуулан,  хүүхдийн тоглоом, үлгэрийн ном, сурах бичгээр баяжилт хийж тоглох, хичээллэх, амрах нөхцлийг бүрдүүлснээр давхардсан тоогоор 60 гаруй хүүхэд уг танхимаар байнга үйлчлүүлж хэвшсэн байна.  

Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үндэсний салбарын, орон нутгийн түвшинд тулгамдаж буй асуудлыг жендерийн арга зүйгээр дэмжсэн сайн туршлага”-тай байгууллага хэмээн сайшаан батламжлаад, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхүйц түвшинд сайжруулах тогтоол гаргалаа гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 


Жендэрийн арга зүйгээр дэмжсэн сайн туршлагатай байгууллагаар батламжлав  
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй