Шууд Chart

ФОТО: АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч тангараг өргөлөө

2021-01-21 10:41:21

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден өчигдөр тангаргаа өргөж, Цагаан ордны эзний сэнтийд суулаа. Түүний тангараг өргөх ёслолд Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нарын зэрэг өмнөх ерөнхийлөгчид болон АНУ-ын дээд шүүхийн шүүгчид хүндэт зочноор оролцсон байна.

Харин Доналд Трампын хувьд тус ёслолд оролцохгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэнчилэн ёслол эхлэхээс 2 цагийн өмнө Цагаан ордныг орхин явсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Ийнхүү тэрбээр залгамжлагч ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолд оролцоогүй АНУ-ын анхны Ерөнхийлөгч хэмээн түүхэнд тэмдэглэн үлдэх болж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орсон даруйдаа нийт 15 зарлигт гарын үсгээ  зурж батлаад байна.

Үүнд, өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын баталсан шийдвэрүүдийг хүчингүй болгох зарлигууд багтжээ. Мөн коронавирусний цар тахалтай тэмцэх шинэ арга хэмжээний тухай  зарлиг ч багтсан байна.

Тэдгээрээс дурдвал

- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад АНУ-ыг эргэн нэгтгэх тухай,

- Парисын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гэрээнд  АНУ-ыг дахин нэгтгэх, 

- Мексиктэй  залгаа хилийн нөхцөл байдалтай холбоотойгоор авсан онц байдлын дэглэмийг хүчингүй болгох,

- Канадтай залгаа хил дээрх Ки стоун газрын  тосны хоолой барих ажлыг зогсоох тухай,

- Мусульман шашинт зарим орны  иргэдийг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг хориглосныг хүчингүй  болгох тухай зарлигуудыг баталж  гарын үсгээ зурсан  байна.

Үүний зэрэгцээ АНУ-д хууль бус цагаач эцэг эхтэйгээ хүүхэд насандаа ирсэн хүмүүсийг албадан гаргах оролдлогыг таслан зогсоохыг цагаачлалын  байгууллагуудад үүрэг  болгосон зарлиг гаргаад  байна.

Мөн цар тахалтай тэмцэх хүрээнд  төрийн  бүх шатны  байгууллагад   амны хаалт заавал  зүүхийг үүрэг болгох тухай  зарлиг  батлаад  байна. Ерөнхийл Жозеф Байден  тангаргаа өргөж  үүрэгт ажилдаа орсны  дараа ийнхүү цар  тахлыг хяналтдаа оруулах, эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн  эсрэг тэмцэх, арьс  өнгө,  шашин  шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг  эсрэг  алхмууд  ийнхүү  хийгээд  байгаагаа олон нийтийн сүлжээ Твиттер хуудсаараа дамжуулж мөн  мэдэгдлээ.

Гэрэл зургийг CNN-ээс...


ФОТО: АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч тангараг өргөлөө  
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй