
Италийн засгийн газрын тэргүүн Жузеппе Контед тус улсын парламентын дээд танхимын гишүүд буюу сенатын танхимын олонх дэмжлэг үзүүлж итгэл хүлээлгэсэн байна. Ингэснээр тус улсын эрх баригч эвсэл задарч бутрах аюулаас хэлтэрчээ.
Сенатын танхимын гишүүдийн 156 нь Ерөнхий сайдад итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлсэн бол 140 нь эсрэг санал өгсөн байна. Харин 16 гишүүн түдгэлзсэн санал өгчээ. Үүний өмнө Парламентын доод танхимын гишүүд Ерөнхий сайд итгэл хүлээлгэх эсэх асуудлаар саналаа өгч Контег дэмжихээ олонхийн саналаараа илэрхийлсэн юм.
Жузеппе Конте тэргүүтэй Италийн сайд нарын танхим эвсэлд багтдаг Итали Вива намаас сонгосон 2 сайд нь албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэнээр улс төрийн хямралт нөхцөл байдалд ороод байсан юм.
Тодруулбал, эрх баригч эвслийн сайд нар огцорсноор Контегийн тэргүүлж байсан эвсэл Сенат дахь олонхийн суудлаа алдаж шинэ холбоотон хайх хэрэгтэй болсон төдийгүй парламент дахь итгэл хүлээлгэх эсэх санал хураалтыг давж гарах шаардлагатай болсон юм.
Италийн ерөнхий сайд Контед сенатын танхим итгэл хүлээлгэжээ | ||
Үзсэн: 163 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055