Шууд Chart

Дорнодын онцгой комисс энэ  сарын 23-26-нд иргэдээ татан авна

2021-01-21 12:33:24

Улсын онцгой комиссод аймгуудын онцгой комиссоос  хүргүүлсэн "Нийслэлээс орон нутаг руугаа иргэдээ зохион байгуулалттайгаар нэгдсэн журмаар татаж авах" хүсэлтийг УОК зөвшөөрлөө. Ийн Дорнод аймгийн онцгой комисс энэ сарын 23-26-нд багтаан татан авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн шаардлагатай бол хугацааг энэ сарын 30-ны өдрийг хүртэл сунгах аж.

Мөн

  1. Бага насны буюу 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг
  2. Эрүүл мэндийн 13А маягтаар оношлуулж, эмчлүүлэхээр явсан иргэн
  3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
  4. 60-аас дээш насны ахмад
  5. Оюутан
  6. Зайлшгүй ар гэрийн гачигдал, шалтгаантай иргэн
  7. Хойшлуулашгүй албан ажлаар зорчих иргэн
Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дорнодын онцгой комисс энэ  сарын 23-26-нд иргэдээ татан авна  
Үзсэн: 179 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй