Шууд Chart

Тусгай хэрэгцээт боловсрол олгох ангитай 27 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо

2021-01-21 13:39:25

Долоон жилийн өмнө нь шав нь тавигдаж, хөрөнгө оруулатаас шалтгаалан хэсэг хугацаанд царцаагдаад байсан Баянбулаг багийн 27 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо. Уг цэцэрлэг нь ашиглалтад орсноор тус багийн 120 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж, 30 гаруй ажлын байр шинээр бий боллоо.

Мөн Эрдэнэт хотын төрийн өмчит цэцэрлэгүүдээс анх удаа Тусгай хэрэгцээт боловсрол олгох ангийг тус цэцэрлэгт нээж байгаа юм. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй 30 хүүхдэд тусгай хэрэгцээт боловсрол олгох юм. Нийт 150 хүүхдийн багтаамжтай уг цэцэрлэгийг улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгөөр барьж, ашиглалтад өглөө


Тусгай хэрэгцээт боловсрол олгох ангитай 27 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо  
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй