Шууд Chart

Орхон аймаг улсын төсвийн хөрөнгөөр "Залуучуудын ордон"-той боллоо

2021-01-21 13:42:08

Орхон аймаг Улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Залуучуудын ордонтой боллоо. Залуучуудын ордон ашиглалтад орсоноор 13 хүн тогтмол ажлын байртай болж байна.
 
Орчин үеийн шийдэл бүхий 1056 м.кв талбайтай, 2 давхар, 280 хүний хурлын танхим, кофе шоп, номын сан, сургалтын танхимуудад  залуучууд хамтдаа сэдэх, бүтээх санаачилгын ажлууд, хамтын уран бүтээл, бизнесийн ч ажил хэрэг явагдана.
 
Иймд залуус тус ордноо  "Хөгжих газар байна" хэмээн тодорхойлжээ. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтуудын үр дүн гарч, ийнхүү Засаг даргын 100 хоногтой зэрэгцэн нээлтээ хийсээр...
 
 
 

Орхон аймаг улсын төсвийн хөрөнгөөр "Залуучуудын ордон"-той боллоо  
Үзсэн: 609 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй