Шууд Chart

Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулах хүрээнд шалгалт хийж байна

2021-01-21 15:19:50

Нийслэл Улаанбаатар хотын Агаарын чанарыг сайжруулах хүрээнд таван төрлийн хяналт шалгалт тогтмол хийгдэж байна.

Түүний нэг нь "Таван Толгой Түлш" ХXК-ийн сайжруулсан шахмал түлш юм.

Шалгалтаар үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд байнгын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн сар бүр сайжруулсан шахмал түлшнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байгаа юм.

Хяналт шалгалтын чиглэл:

  • Үйлдвэрлэлийн технологийн процесс, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчны эрүүл ахуйн байдал
  • Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нөөц, түгээлт, хадгалалт

Хяналт шалгалт үргэлжилж байна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗAР


Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулах хүрээнд шалгалт хийж байна  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй