Шууд Chart

Ерөнхийлөгч Жозеф Байден түр томилгоонууд хийлээ

2021-01-21 18:25:29

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф  Байден  Конгрессоос нэр дэвшигчдийг нь батлах хүртэл шинэ засаг захиргаандаа түр томилгоонуудыг хийсэн байна.  Үүнийг Цагаан ордны хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэл баталж байгаа юм.

Энэхүү мэдэгдэлд тэмдэглэснээр Конгресс танхимын гишүүдэд нэр дэвшигчдийг батлах хүртэл Холбооны яамд агентлагуудыг төрийн жинхэнэ албан хаагчид түр хаших аж. 

Тодруулбал, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Төрийн департаментын гадаад улс төрийн албаны хүрээлэнгийн захирал Дэм Смит,  Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр батлан хамгаалахын 1 дүгээр орлогч сайд Дэвид Норкуист, сангийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Энди Боколыг Хууль зүйн  сайдын үүрэг гүйцэтгэгчээр Монти Уилкинсон, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгчээр Уинн Коггинс  түр томилсон байна.

Үүний зэрэгцээ Тагнуулын төв газар, НАСА-гийн тэргүүнийг түр томилжээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Жозеф Байден түр томилгоонууд хийлээ  
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй