Шууд Chart

АНУ-ын Ардчилсан намынхан Сенатад олонх боллоо

2021-01-21 18:36:45

АНУ-ын Ардчилсан нам Конгрессын дээд танхим буюу Сенатын танхимд албан ёсоор олонх болоод байна. Өчигдөр Сенатын танхимд Ардчилсан намаас Жоржия  мужид нэр дэвшин өрсөлдөж  ялалт байгуулсан Жон Оссофф, Рафаэль Уорнок Калифорнид мужид дэвшин ялалт байгуулсан Алекс Падильи нар тангаргаа  өргөснөөр ийм боломж бүрдээд  байна.

Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намынхан Нью-Йорк мужаас сонгогдсон Чак Шумер гишүүнийг Сенатын танхимын олонхийн бүлгийн даргад  нэрийг нь  дэвшүүлж баталсан. Оссоф, Уорнок нар Жоржия мужид 2 дахь шатны  санал хураалтын үр дүнд ялалт байгуулж сенатын гишүүнээр сонгогдоод  байгаа юм. Харин Падилья нь дэд Ерөнхийлөгчийн тангаргаа өчигдөрхөн өргөсөн Камала Харрисийн оронд авсан саналынхаа дарааллаар ийнхүү  сенатын гишүүн болоод байгаа юм.

АНУ-ын Конгрессын дээд танхим нийт 100  суудалтай. Бүгд найрамдах болон Ардчилсан намын аль аль нь 50, 50 суудлаар тэнцсэн. Гэхдээ дэд Ерөнхийлөгчийн албыг Ардчилсан намын нэр дэвшигч Харрис хатагтай хашиж байгаа учир тус намд автоматаар нэг суудал нэмэгдэж олонх  болоод байгаа нь энэ юм.

АНУ-ын Үндсэн хуулиар дэд Ерөнхийлөгч Сенатыг тэргүүлдэг бөгөөд аливаа нэг асуудлаар хууль тогтоогчдын санал тэнцвэл дэд Ерөнхийлөгч саналаа өгдөг юм.  Сенатыг хяналтдаа оруулах нь хууль тогтоох  аливаа  санаачлагад онцгой чухал. Ерөнхийлөгч Жозеф Байдены хувьд ч засаг захиргааныхаа гол албанд  нэр дэвшигчдийг  батлуулахад Сенат ардчилсан олонхийн дэмжлэг хэрэгтэй юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ардчилсан намынхан Сенатад олонх боллоо  
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй