Шууд Chart

“Аюулгүй өрх, эрсдэлээс урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав

2021-01-22 10:17:56

НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Засаг даргын Тамгын газар, “Багануур Дэлхийн Зөн орон нутгийн хөтөлбөр”-тэй хамтран “Аюулгүй өрх, эрсдэлээс урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.

Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид Засаг даргын ажлын албатай хамтран хөдөлгөөнт ухуулга сурталчилгааг зохион байгуулж, 80  өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх гарын авлага, гар ариутгах саван, амны хаалтыг тарааж ажиллалаа.

Мөн гал түймрийн аюулд аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө өртөхөөс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг болзошгүй аюул, осол эндэгдлээс хамгаалах, эцэг, эх, асран хамгаалагч нарын хариуцлагыг дээшлүүлэх, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өглөө гэж НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.  


“Аюулгүй өрх, эрсдэлээс урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй