Шууд Chart

ХСҮТ телемедицины шинэ өрөөтэй боллоо

2021-01-22 13:34:01

Орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд мэдээллийн технологи дээр суурилсан зайн тусламж үйлчилгээ буюу телемедицины үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ. ХСҮТ-ийнхөн Телемедициний өрөөгөө иж бүрэн засварлан шинэчилж үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Эмнэлгийн мэргэжилтнүүд хоорондоо зөвлөлдөх, суралцах, эмчийн зөвлөгөө өгөх, аймаг орон нутгийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулах зэрэг олон үйл ажилллагааг хэрэгжүүлэхэд шаардлага хангасан, тав тухтай орчин нэн хэрэгцээтэй байдаг билээ. Цаг, хугацаа, эдийн засгийн ихээхэн хэмнэлттэй зайн тусламж үйлчилгээний өрөөг шинээр байгуулсан нь энэ Ковидын үед ч төдийгүй, цаашид өргөн хэрэглэгдэх чухал өрөө юм.

Эх сурвалж: ХСҮТ


ХСҮТ телемедицины шинэ өрөөтэй боллоо  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй