
Хэнтий аймгийн хэмжээнд 8.4 мянган малчин өрхийн 4.6 сая толгой мал өвөлжиж байна. Харин 63.500 гаруй толгой мал отор хийж байгаа юм. Өнгөрсөн сард болсон хүйтний улмаас ихэнх сумдаар мал тарга тэвээргээ алдаж муудаж эхэлжээ. Иймээс аймгийн Онцгой комиссын нөөцөд байгаа өвс, тэжээлийг малчдад хүргэхээр шийдвэрлэсэн байна.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбатын яриаг сонсгоё.
Цаашдаа ургамлын гарц муутай сумдад ногоон тэжээл тариалах, аймгийн хэмжээнд хадлангийн нөөц талбайг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ гэдгийг тэрбээр хэлж байна.
Хэнтий аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрчээ | ||
Үзсэн: 246 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055